Friday, May 11, 2012

“Ийм нэгэн бодол”


ШУТИС-НТС-АЖМ3-ИЙН ОЮУНТАН:   Ж.САРНАЙ

Амьдрал бол аялал. Хүн бүрийн аялал тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлог адал явдлаар дүүрэн байдаг. Гэвч аяллын аялагч бүр хаашаа аялах, аялалаа хэрхэн амжилттай болгох арга замаа тодоос тод тодорхойлж гаргасан байх шаардлагатай. Хамгийн гол нь тодорхойлж гаргасан зүйлээ үргэлжид бодит байдал дээр хэрэгжүүлж байх аваас аяллынхаа эцсийн зогсоолд хялбархан хүрч чадах юм. Тэгвэл
Бодсон олон зүйлээс
Бүтсэн ганц зүйл дээр гэдэг.
Нээрээ ч ямар үнэн үгс вэ? Би бол ШУТИС-ийн ТВ залын гаднах задгай талбай. Миний ертөнцөөр маш олон оюутан залуучууд багш нар аялдаг. Тэд над дээр гишгэж, сууж, явж өнгөрч, над дээр бас янз бүрийн цаас нааж мөн хог хаягдлаа ч хаячихдаг. Ер нь хичээлийн цагийн үеэр ч хүмүүс их байдаг. Хэдэн анд болох сандалнуудын маань ч нас явж, элэгдэл хорогдлын агуулах руугаа очиж явна дөө. Намайг өдөр бүр үйлчлэгч эгч арчиж, цэвэрлэж байдаг ч би дахиад л бөөн хог хаягдал, тоос шороотой болчихдог юм. Өвлийн цагт ямар хэцүү байдаг гээч. Миний ертөнцөд оршдог бэлэн мөнгөний автомат машинаас нэг баримт болох цаасыг заавал гаргаж ирдэг. Энэ цаас бол ямар нэгэн санхүүгийн тайлан гаргахад  шаардлагатай байж болох хэдий ч хүн бүр л тэр баримтыг гаргаж ирэн ашиглахгүй хаячихдаг юм. Яаж гараас нь унадаг байнаа? Ойлгохгүй юм. Ядаж хажууд нь байгаа хайрцганд хийчих ухамсар байхгүй байгаа нь эмгэнэлтэй. Энэ маягаар миний ертөнцөөр олон янзын л хүмүүс хэдэн арван мянгаараа аялаж байдаг. Тэгвэл энэ олон хүмүүсийг бизнесийн нүдээр харвал амжилттай бизнес эрхлэх зах зээл байгаа гэдэг нь харагдаж байна. Энэхүү зах зээлийг ашиглаж бизнес эрхлэх бүрэн бололцоотой. Мөн өөр олон янзын л сайхан үйл ажиллагаа явуулж болно гэдгийг оюутан залуучуудаас би илүү ихээр мэдэрдэг. Энэ тухай маш олон янзын сонирхолтой бүтээх боломжтой шинэ санаануудыг багш нар нь оюутан залуучууддаа үргэлж санал болгож боломж олгодог. Тийм хэдий ч оюутнууд нь юундаа ч байдаг юм, чадваргүйдээ ч юм уу? Хүсэл зорилгогүйдээ ч юм уу ? тэр болгоныг хүлээж авах чадвар муу байх юм. Гэхдээ энд нэгэн багшийн оюутнууддаа санал болгосон шинэ санааг хүлээн авч хийгээд үзье гэсэн сэтгэлээр нэгдсэн хэсэг оюутнуудын тухай ярья. Тэдгээр оюутнууд нэг л өдөр шийдвэрээ гаргаж хамтран ажиллах хүмүүсээ сонгож, тэр өдрөө л хөрөнгө оруулалт хийн бараагаа татаж миний орон зайнд бяцхаан бизнес эрхэлж байгаа юм. Трэд гурван хоногийн турш идэвхитэйгээр бизнесээ эрхэлж байсан хэдий ч гурав дахь өдөр нь ТВ зал миний эзэн ирж тэднийг “та нар юм зарж болно гагцхүү идэж уух юм бүү зар” гэж хэлээд явсан. Тэр үед тэдний бүхий л зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл нь үгүй болж шууд л бизнесээ зогсоов. Тийм хэдий ч санал болгосон багш нь хөдөлмөр гаргасны дүнд талбай ашиглах зөвшөөрлийг авч өгч чадсан. Магадгүй багш оюутнууддаа сэтгэл нь гонсойсон байж болох юм. Үүнийг сонссон оюутнууд дахин бизнесээ үргэлжлүүлэхээр шийдэж мөн өөрсдийгөө ямар шантрамтгуай, эсэргүүцэл даах чадваргүй, сул дорой юм бэ гэдгээ ойлгосон. Тэд энэхүү шинэ санааг барьж аван ашигласнаараа тэд өдрийг их сонирхолтойгоор, гайхалтай завгүй, цаг хугацааг үр дүн өндөртэйгөөр өнгөрүүлж чадаж байгаа. Мөн маш олон зүйлийг сурч мэдэн, олон янзын хүмүүстэй харилцаж, танилын хүрээгээ өргөжүүлсээр л. Энэхүү жишээгээр би хүмүүст “хил хязгаараа байнга гаталж бай, хэнээс хаанаас гарсан нь хамаагүй шинэлэг оновчтой санаа бүрийг ашигла, аливаа өөрчлөлт бүрийг өсөн дэвжих талаас нь харж сур гэж хэлэхийг хүссэн юм.

2012.05.01

No comments:

Post a Comment