Friday, May 11, 2012

“Хүний нөөцийн менежмент” хичээлийн тухай сэтгэгдэл



2012.01.24-2012.05.08
ШУТИС-НТС-АЖМ3-Ж.САРНАЙ
2012.01.24
Өнөөдөр бол энэ хичээлийн анхны өдөр. Багшийг би урьд нь харж байсан бас таархаараа мэндэлдэг байсан ч өнөөдөр яагаад ч юм багш миний бодож байснаас нэг л өөр мэт санагдлаа. Яг юу нь гэдгийг бол мэдэхгүй.  Багшийг оюутнуудаасаа юм асуухад яагаад ч юм би нэг л биеэ барьж хариулж чадахгүй, айгаад л... Би урьд өмнө ямар ч хичээл дээр ингэж байгаагүй. Үнэхээр сонин. Багш Facebook-тэй хүүхэд байна уу гэхэд гараа ч зоригтой өргөж чадахгүй. Мэдэхгүй ээ би өөрийгөө ойлгоогүй...
Багш лекцээ персентац бэлдэж ярьсан ба хичээл заах өөрийн хэв маягаа танилцуулсан. Хичээлийнхээ бүхий л төлөвлөгөөг гаргаж бидэнд тараасан. Энэ маш их таалагдлаа. Багш бидэнд хичээлийн эхэнд “бид гэрээ байгуулах болно” гэж хэлсэн. Ямар ч байсан өнөөдрийн хичээлээр багш биднийг “та нар бол биеэ үнэлэгчид” гэж хэлсэн. Анх удаа л багш хүнээс ийм зүйл сонссоон. Сонсоход эвгүй байсан  хэдий ч үнэхээр л үнэн санагдсан. Бид ажлын байран дээр гараад даргадаа таалагдахын тулд, хэн нэгэнд таалагдахын тулд ямар нэгэн зүйл хийж цалин хөлс авдаг шүү дээ. Тэгээд л тэр утгаараа бид биеэ үнэлэгчид ч юм шиг. Лекцийн сэдэв бол Brand Value of  Mongolia гэсэн. Энэ лекцнээс би “Монголын үнэ цэнэтэй баялаг бол би юм” гэдгийг ойлгож авсан юм. Багш лекцэн дээр нийгмийн ажлынхан, аяллынхан ирээдүйд юу хийх вэ? гэж асуугаад л. Бид хэд нь хариулчихаж ч чадахгүй. Дараагийн пар би семинартай байсан хэдий ч англи хэлний шалгалттай байсан учраас багшид хэлээд 4 дөх өдөр суухаар болсон юм даа.
2012.01.26   
 Өнөөдөр семинарын хичээлдээ нөхөж суулаа. Ямар ч байсан багшийн ярьж байсан 7 зүйлт гэрээг байгуулж, батлан гараа өргөлөө. Энэ гэрээнд хоцорч, таслах юм бол хайрцганд мөнгө хийх, өдөр бүр хичээлийн тухай сэтгэгдлээ бичих гэх мэт зүйлс байсан.
Хичээлд суугаагүй, хүний өмнө гарч юм яриагүй удсан болоод ч тэр юм уу нэг л сонин сандраад...Багш цаасан дээр  өөрийн алсын хараа болон менежментийн тухай бодлоо бичээд бусадтайгаа хуваалц гэсэн. Би биччихээд л өөрийгөө танилцуулаад ганц өгүүлбэр унших гэж сандарч чичрээд л, би өөрөө мэдрээгүй ч ангийн хүүхэд надад яагаад сандраад байгаан гэж хэлсэн. Тэгээд багш хичээлийн төгсгөлд та нарын цаасан дээр бичсэн зүйл өөрчлөгдөхгүй бол кинонд даана гэж хэлсэн. Алсын хараагаа бодож биччээд багшид сонирхуулахад багш “яг тодорхой зүйлийг бичих ёстой” гэж хэлсэн. Бидний алсын хараа зүгээр л нэг манан дунд байгаад байна гэж багш тайлбарласан. Бодоод байсан чинь нээрээ л тийм байсан шүү. Дахиж бодож үзмээр юм байна лээ.
2012.01.31
Өнөөдөр бол миний энэ хорвоод мэндэлсэн сайхан өдөр. Би  20 нас хүрлээ. Энэ өдрийн хичээл их гоё байлаа. Багш биднээс та нар өнөөдөр хэдэн хүнтэй мэндэлсэн бэ? Өдөрт хэдэн хүнтэй мэндэлдэг вэ? гэж асуусан. Ер нь бодоод байхад тийм ч их биш юм байна шүү. Тэгээд багш биднийг “хүнтэй сайхан мэндэлж бай, багш нартай бол угаасаа л мэндэлнэ. Харин бие биетэйгээ сайхан мэндэлж бай гээд өнөөдрөөс эхэлж Сарнайтай та нар таарах бүрдээ мэндэлж бай” гэж хэлсэн. Өнөөдөр миний түрүү 7 хоногт байсан шиг сандарч чичрэх ч юмуу биеэ барих байдал алга болж би урьд нь ямар байдаг тэрэн шигээ болсон шүү. Багшийг хүүхдүүдийг надтай мэндлээрэй гэж хэлвүү үгүй юу манай 4-ийнхөн “сайн уу Сарнай” гээд л тоглоом шоглоом болгоод л бас л инээдтэй юм. Нээрээ бас багш биднийг асуулт асууж сурах хэрэгтэй гэж хэлсэн. Үнэхээр зөв сайхан асуулт асууна гэдэг гайхалтай. Ер нь аливаа нэгэн лекц семинарын үед багшийн яриаг ямар гоё бэ? Нээрээ тийм шүү гэж бодохоос илүүтэйгээр ярьж байгаа зүйлсийг сайн сонсож үргэлж эргэлзэж яагаад? гэдэг асуултыг, эсвэл арай өөр талаар нь тодруулсан байдлаар асуух нь чухал юм гэдгийг ойлгосон шүү.  Энэ лекцэн дээр бид менежментийн хичээл дээр үздэг байгууллагын тухай арай өөр нүдээр харж илүү сонирхолтой байдлаар мэддэг болсон юм. Аливаа байгууллага усан онгоцтой адилаар хаашаа явахаа зайлшгүй тодорхойлсон байх шаардлагатай, түүндээ хэрхэн яаж хүрэх арга замаа гаргаж түүнийхээ дагуу явах ёстой гэдгийг илүү ихээр ойлгосон юм.
2012.02.07
Ер нь менежментийн ухаанд төлөвлөлт гэдэг асар чухал үүрэгтэй байдаг. Төлөвлөгөө гэдэг бол бид зорьж байгаа зорилгодоо хүрэх илүү хялбар, дөт арга зам юм. Оюутан залуучууд бид энэ сайхан залуу насандаа л ажил үүргээ төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаад сурчихвал бид ирээдүйд ямар ч зүйлийг саад бэрхшээлгүйгээр даван туулж, шийдвэрлэх чадвартай болох юм. Бидний төлөвлөгөө 100% биелэхгүй байсан ч болно. Гагцхүү өдөр бүр л төлөвлөөд байх хэрэгтэй. Тэгэхээр 
2012.02.14
Гэгээн хайрын өдөр. Багш биднийг хэн хаанаас шоколад өгөх бол гэж хүлээж байна гээд л байсан. Өнөөдрөөс эхэлж бид багт хуваагдан багаар ажиллах боллоо. Дандаа танихгүй хүүхдүүдтэй баг болж бас л нэг зүйлийг хийж сурсаан. Багаа танилцуулах, хоорондоо хурдан танилцах.
2012.02.21
Энэ хичээл дээр манай багийнхны хийсэн даалгавар хамгийн сүүлийн байранд орсоон. Муухай. Гэхдээ дараа дараагийн даалгавраа илүү хийх хүсэл эрмэлзэл төрсөөн. Хүүхдүүд даалгавраа их мундаг хийж ирсэн байна лээ.
2012.02.28
Багш биднийг “Тоглоомны гадна бүү үлд” гэж хэлсэн. Үнэхээр урам зориг хайрласан сайхан үгс. Бас омог шар гозоймоор үгс. Нэгэнт л би энэ тоглоомоор тоглож байгаа юм чинь жинхэнэ тоглогч байх ёстой.
Ажилбар, гүйцэтгэл хийх бус удирд, бодлого тодорхойл.
Нэгэнт л лекцийн танхимд ирсэн юм чинь өөр зүйл хийлгүйгээр лекцээ сайн сонсох хэрэгтэй. Цаг, минут, секунд тутамд ажилла, сэтгэ. Ажилбар багатай хүн ажлын далайц ихтэй байдаг. Үүний дүнд зорилго томорно.
Багшийн өгч буй гэрийн даалгаврын зорилгыг тодорхойлж хийх хэрэгтэй. Яг юуг?яаж? учир утгыг нь ч олохгүй, хийсэн юмаа ч мэдэхгүй нэг юм хийж ирчихээд л. Тийм байж болохгүй нь. Багшийн олонд хандаж хэлсэн зүйлийг зөв байдлаар хүлээн авч хариу үйлдэл хийх хэрэгтэй. Багш бидэнд хүзүүвчийн гэрлийг унтраах талаар хэлэхэд би ганцаараа л байгаа юм биш “тэр хүзүүвчээр явдаггүйшт”гэсэн тэнэг хариулт өгч байгаамдаа. Тэгэхэд багш дээрх үгсийг хэлсэн юм. Олонд хандаж хэлсэн үгсийг зөвөөр хүлээж ав.
2012.03.06
Өнөөдрийн лекцнээс багшийн “Сурах зорилгоо тодорхойл” гэсэн үгсийг чухалчилж байна. Өглөө яах гэж сургууль руу орж ирдэг юм бэ? Багшийн хэлдэгээр зүгээр л өдөр өнжүүлэхдээ ирж байгаа юм гэж үү? Үгүй ээ өнөөдөр энд юм сурч мэдхийн төлөө гэж оюутан бүр хэлэх байх. Гэтэл яг яах гэж сурч байгаагаа тодорхойлсон хүн ховор.
            Хэрэггүй мэдлэг гэж байхгүй. Энэ ч үнэн үг шүү. 2 туулай хөөвөл хоосон хоцорно гэдэг. Гэхдээ яагаад хөөж байгаад хоосон хоцрохгүй байж болохгүй гэж? Гол чадвараа байнга өнгөлж байх хэрэгтэй юм. Өнөөдрийн хичээл дээр эссе бичлээ. Гэртээ гэрийн даалгавраа хийж ирээгүй болохоор. Энэ бол буруу л үйлдэл. Гэхдээ манай эссэ ч түрүүлсэн шүү.
Орчин тойрноо, эргэн тойрноо байнга аж,судал. Дадлага хий. Төлөвлөгөө гарга.
2012.03.13
Өнөөдөр багш цалингийн тухай ярьлаа. Суурь цалин. Цалингийн зэрэглэл нь карьерын баталгаа болно. Хүлээлт- сэтгэл ханамж.Монголд хэдэн ₮-ийн цалин авбал сайхан амьдрах вэ? Би ирээдүйд хэдэн төгрөгийн цалинтай ажиллах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ямар ч чадваргүй байэ нэг л их цалин яриад байх хэрэггүй. Хамгийн гол нь өндөр цалин авах чадварыг эзэмших хэрэгтэй. Хэрэглээний үнийн индекс. Цалин индекстэй харгалздаг.
Өнөөдөр хоцорж орж ирсэн. Бас нойр хүрсэн бөлгөө.
2012.03.20
Карьер  бол амьдралын замнал. Залуу насандаа гаргасан 2 жилийн хөдөлмөр амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт болно. Ямар ч тохиолдолд утсаа авч бай. Аливаа зүйлийг чадахгүй л чадахгүй. Худлаа чадна гэж огтхон ч хэлж болохгүй. Хүн хэзээ ч дээшээ бүү яв, харин үргэлж урагшаа явах ёстой. Цагийн юмыг цагт нь хийж байх юм бол ямар ч асуудал тулгарахгүй. Худлаа бүү ярь. Аливаа  ажлаа мөнхөд төлөвлөж байх хэрэгтэй.
Хувь хүний үнэ цэнэ ажил мэргэжлийн чадвар мэргэжил. Хүмүүст хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдөж байна вэ?
Карьер бол субьектив болон объектив шинж чанартай байдаг. Хэрэгцээ төлөвлөлт
2012.04.03
Мэдээлэл бол хүчтэй. Хамгийн гол нь ямар мэдээлэл оруулах нь чухал. Хэрэггүй олон, баталгаа нотолгоогүй мэдээллээр тархиа цэнэглэхээр хэрэгтэй чанартай мэдээллээр цэнэглэх хэрэгтэй. Орчин үед бид мэдээллээс хоцорч явбал амжилтанд хүрэх боломжоосоо нэгийг алдах болно.
Мэдээллээр хангах, баазлах-пирамид  , систем, дэд бүтэц.
2012.04.17
Өнөөдөр багш биднийг ЭХИС-ийн оюутнуудын адилаар ТВ залын урд юм зар гэж НТС-ийханд  хэлсэн. Өмнө нь хэлж байсан ч бид хэрэгжүүлдэггүй л байсан. Гэтэл өнөөдөр багш “Сарнай гэж дуудаж байгаад л ажилуулаарай” гэлээ. Би ч “за багшаа л” гэлээ.  Тэгээд өнөөдрөөс эхэлж хэдэн найз нартайгаа нийлж  бизнес эрхлэхээр болсон юм даа. Маш их урам зориг, эрч хүчээр дүүрэн эхэлж байгаа шүү.
2012.04.24
Бид юмаа зарахаа больсон байсан хэдий ч багш орж ирвүү гүү юу л зөвшөөрлийг чинь авчихсан юмаа үргэлжлүүл гэсэн юм даа. Багш биднийг “ямар шантрамтгай хүүхдүүд вэ? Аливаа зүйлд гарах гарч заавал байдаг. Тэрийг олох хэрэгтэй “гэдэг зүйлийг хэлсэн юм. Бид ч багштай санал нийлж “нээрээ ч тийм юм даа “гэж тунгаалаа. Тэгээд шууд л тараад бараандаа явж бизнесийн үйл ажиллагаагаа үрэглжлүүлэхээр боллоо.
2012.05.01     
Өнөөдөр багшид эссегээ бичиж өгсөн. Гэрийн даалгавраа хийж ирээгүй болохоор хамгийн хойно очиж суугаад л. Уул  нь даалгавраа хийж ирсэн тохиолдолд байнга л хамгийн урд суудагсан. Сүүлдээ даалгавраа хийж чадаагүй үедээ хойшоо очоод л суудаг болсон. Хойноос юм сайн сонсдоггүйн байлээ. Хүмүүс яаж хойо суудаг байнаа гэж л бодогдсон. Багш ч мэддэг болсон байх аа. Хойшоо суувал даалгавраа хийж ирээгүй гэдгийг.
2012.05.08
Өнөөдөр энэ хичээлийн сүүлийн өдөр байлаа. Би хоцорж орж ирсөөн. Өглөө унтчихсөөн. Уул хоцрохгүй ирье гэж бодож байсан ч чадсангүй ээ. Багш өнөөдөр ерөнхийдөө хичээлүүдээ дүгнэж ярьсан. Нэмэлт зүйл гэвэл цаг төлөвлөлтийн талаар бидэнд тайлбарлаж өгсөн. Тэр их сонирхолтой юм байлээ. Ер нь бол хийх гэж байгаа аливаа ажлаа 2-р талбарт л байлгаад байвал амжилттай явах санагдсан. 2-р талбар гэдэг нь “цаг нь тулаагүй чухал ажил”юм. Оюутнууд бид энэ талбарт л ажлаа зохицуулж хийгээд байх юм бол нилээн амжилттай байж ямар нэгэн яарсан сандарсан, тулгамдсан байдалд орохгүй. Урьд нь цаг төлөвлөлтийн талаар зөндөө л сонсож байсан хэдий ч өнөөдөр  яагаад ч юм бэ багшийн амнаас үүнийг сонссон болохоор хэрэгжүүлэхээр эрс шийдэж байна.
Нээрээ нөгөө хоцорхоороо хийдэг мөнгөний хайрцагаа задалж бид амттай юм авч идсэн. Завшааныг ашиглаад өөрсдийнхөө бараанаас зарчихсаан. Мөнгө нь бараг л 20 мянга болсон шүү. Сүүлийн хичээл болохоор ч тэр юм уу сэтгэл эвгүй байгаа ч юм шиг. Энэ 16 өдөр маш сонирхолтой байсаан. Үнэхээр оюутан байхдаа Сэрдарам багшийн хичээл дээр сууж лекцийг нь сонссондоо маш их баяртай байна шүү. Үнэхээр бусдаас шал өөр. Өөрийн стиль имидж, үзэл бодлоороо ялгарч чаддаг. Үнэхээр энэ хичээлийг үзээд их зүйл сурч мэдэж чадсаан. Одоо гагцхүү сонссон бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө явах болноо. Энэ хичээлийн бие даалт, гэрийн даалгавар, лекц, семинар бүгд л бусдаас илүү байж чадсан. Багш хэлж байсан надаас илүү хичээл заах хүн байгаа харин над шиг хичээл заах хүн байхгүй гэж. Үнэхээр үнэн шүү. Яагаав дуучин Ариунаагийн нэг дууны төгсгөлд “ хэн ч, хэзээ ч  чамайг над шиг хайрлахгүй”гэдэг шиг. Бас нэг ийм үг байдийшт чи надаас илүү хүнтэй учирч болно бас надаас дутуу хүнтэй ч учирч болно. Харин хэзээ ч над шиг хүнтэй учирахгүй гэдэг шиг л үнэхээр дахиж хэзээ ч Сэрдарам багш шиш заадаг хичээлд суухгүй байхаа. Үнэхээр багшийн хичээлд суусандаа маш их баяртай байна. Багш өөрөө өөртөө ч итгэлтэй байдаг нь харагддаг. Ер нь тийм л байх ёстой байхаа. Багш бол өөрийнхөө чадварт итгэж түүндээ бардах биш, түүнийгээ үргэлж зүлгэж, өнгөлж баталж байдаг юм шиг санагддагаа. Би энд нээх багшийг худлаа магтаад байгаан бишээ. Багш бол үнэхээр чадвартай үнэхээр илүү үнэхээр өөр гайхалтай юм. Багш биднээс илүү их зүйлийг хүсч л байсан байх. Бид угаасаа багшийн хүсч байсан үр дүнд чадаагүй хэдий ч ямар ч байсан хүн бүр тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж чадсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. Би гэхэд л багшийн зөвлөсөн шинэ санааг барьж аван найз нартайгаа хэрэгжүүлж, их юм сурч цаг хугацааг зохицуулж сурч олон хүнтэй харьцаж , өөрөөсөө илүү хүнтэй учирч сайхан яриаг өрнүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурч, хүний итгэл даах чадвараа дээшлүүлж суралцсаар л байна. Тиймээс хамгийн сүүлчийнхээ сэтгэгдлийг бичиж байгаа болохоор багшдаа маш их баярлалаа гэдэг үгийг заавал хэлеэ. Багш хичээл дээр та нар одоо над руу тэсрэлт хий гээд л. Яагаад заавал тэсрэлт хийнэ гэж? Танд талархалаа илэрхийлэх оюутнууд маш их байгаа гэдэгт итгэлтэй байна шүү. За ингээд 16 өдрийн туршид маш сонирхолтой аяллаар аяллаа.

Сэтгэгдэл үлдээсэн: /………………………./



“Ийм нэгэн бодол”


ШУТИС-НТС-АЖМ3-ИЙН ОЮУНТАН:   Ж.САРНАЙ

Амьдрал бол аялал. Хүн бүрийн аялал тус бүр нь өөр өөрийн гэсэн онцлог адал явдлаар дүүрэн байдаг. Гэвч аяллын аялагч бүр хаашаа аялах, аялалаа хэрхэн амжилттай болгох арга замаа тодоос тод тодорхойлж гаргасан байх шаардлагатай. Хамгийн гол нь тодорхойлж гаргасан зүйлээ үргэлжид бодит байдал дээр хэрэгжүүлж байх аваас аяллынхаа эцсийн зогсоолд хялбархан хүрч чадах юм. Тэгвэл
Бодсон олон зүйлээс
Бүтсэн ганц зүйл дээр гэдэг.
Нээрээ ч ямар үнэн үгс вэ? Би бол ШУТИС-ийн ТВ залын гаднах задгай талбай. Миний ертөнцөөр маш олон оюутан залуучууд багш нар аялдаг. Тэд над дээр гишгэж, сууж, явж өнгөрч, над дээр бас янз бүрийн цаас нааж мөн хог хаягдлаа ч хаячихдаг. Ер нь хичээлийн цагийн үеэр ч хүмүүс их байдаг. Хэдэн анд болох сандалнуудын маань ч нас явж, элэгдэл хорогдлын агуулах руугаа очиж явна дөө. Намайг өдөр бүр үйлчлэгч эгч арчиж, цэвэрлэж байдаг ч би дахиад л бөөн хог хаягдал, тоос шороотой болчихдог юм. Өвлийн цагт ямар хэцүү байдаг гээч. Миний ертөнцөд оршдог бэлэн мөнгөний автомат машинаас нэг баримт болох цаасыг заавал гаргаж ирдэг. Энэ цаас бол ямар нэгэн санхүүгийн тайлан гаргахад  шаардлагатай байж болох хэдий ч хүн бүр л тэр баримтыг гаргаж ирэн ашиглахгүй хаячихдаг юм. Яаж гараас нь унадаг байнаа? Ойлгохгүй юм. Ядаж хажууд нь байгаа хайрцганд хийчих ухамсар байхгүй байгаа нь эмгэнэлтэй. Энэ маягаар миний ертөнцөөр олон янзын л хүмүүс хэдэн арван мянгаараа аялаж байдаг. Тэгвэл энэ олон хүмүүсийг бизнесийн нүдээр харвал амжилттай бизнес эрхлэх зах зээл байгаа гэдэг нь харагдаж байна. Энэхүү зах зээлийг ашиглаж бизнес эрхлэх бүрэн бололцоотой. Мөн өөр олон янзын л сайхан үйл ажиллагаа явуулж болно гэдгийг оюутан залуучуудаас би илүү ихээр мэдэрдэг. Энэ тухай маш олон янзын сонирхолтой бүтээх боломжтой шинэ санаануудыг багш нар нь оюутан залуучууддаа үргэлж санал болгож боломж олгодог. Тийм хэдий ч оюутнууд нь юундаа ч байдаг юм, чадваргүйдээ ч юм уу? Хүсэл зорилгогүйдээ ч юм уу ? тэр болгоныг хүлээж авах чадвар муу байх юм. Гэхдээ энд нэгэн багшийн оюутнууддаа санал болгосон шинэ санааг хүлээн авч хийгээд үзье гэсэн сэтгэлээр нэгдсэн хэсэг оюутнуудын тухай ярья. Тэдгээр оюутнууд нэг л өдөр шийдвэрээ гаргаж хамтран ажиллах хүмүүсээ сонгож, тэр өдрөө л хөрөнгө оруулалт хийн бараагаа татаж миний орон зайнд бяцхаан бизнес эрхэлж байгаа юм. Трэд гурван хоногийн турш идэвхитэйгээр бизнесээ эрхэлж байсан хэдий ч гурав дахь өдөр нь ТВ зал миний эзэн ирж тэднийг “та нар юм зарж болно гагцхүү идэж уух юм бүү зар” гэж хэлээд явсан. Тэр үед тэдний бүхий л зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл нь үгүй болж шууд л бизнесээ зогсоов. Тийм хэдий ч санал болгосон багш нь хөдөлмөр гаргасны дүнд талбай ашиглах зөвшөөрлийг авч өгч чадсан. Магадгүй багш оюутнууддаа сэтгэл нь гонсойсон байж болох юм. Үүнийг сонссон оюутнууд дахин бизнесээ үргэлжлүүлэхээр шийдэж мөн өөрсдийгөө ямар шантрамтгуай, эсэргүүцэл даах чадваргүй, сул дорой юм бэ гэдгээ ойлгосон. Тэд энэхүү шинэ санааг барьж аван ашигласнаараа тэд өдрийг их сонирхолтойгоор, гайхалтай завгүй, цаг хугацааг үр дүн өндөртэйгөөр өнгөрүүлж чадаж байгаа. Мөн маш олон зүйлийг сурч мэдэн, олон янзын хүмүүстэй харилцаж, танилын хүрээгээ өргөжүүлсээр л. Энэхүү жишээгээр би хүмүүст “хил хязгаараа байнга гаталж бай, хэнээс хаанаас гарсан нь хамаагүй шинэлэг оновчтой санаа бүрийг ашигла, аливаа өөрчлөлт бүрийг өсөн дэвжих талаас нь харж сур гэж хэлэхийг хүссэн юм.

2012.05.01